Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Эрлийн ажиллагаа наадмаар түр завсарлаад дахин эхэлжээ

Халхгол сумын Цогтсүмбэр баг буюу сумын төвийн 37 дугаар байранд амьдардаг 64 настай Э гэдэг эрэгтэй 6-р сарын 28-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон юм. Энэ хүн нь өөрийгөө хянах чадваргүй, сэтгэцийн эмгэгтэй гэх бөгөөд тус сумын иргэд, цэрэг, цагдаа, онцгой байдлынхан гээд өргөн бүрэлдэхүүнээр эрэл явуулж, багагүй хугацаа өнгөрсөн ч үр дүнд хүрээгүй байгаа талаар бид мэдээлж байсан.

Уржигдар буюу 7-р сарын 5-нд тус сумын баяр наадам болж байгаа тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрлийн ажиллагааг хоёр хоногоор түр зогсоосон юм байна. Ингээд эрлийг өнөөдрөөс дахин эхлүүлжээ.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*