Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Халхголын дайнд оролцсон ахмадад 5 сая төгрөг олгоно

Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.  Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолоор ойн баярыг зохион байгуулах хороог Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байгаа билээ.

Ойн хүрээнд 80 орчим ажил өрнүүлэхээр төлөвлөж, хэрэгжилтийг хангаж байна. Тухайлбал, Дорнод аймгийн Халх гол сумыг жишиг сум болгон хөгжүүлэх төсөл, “Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт Монгол-Оросын залуучуудын тойрон аялал зохион байгуулах, Монгол-Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний “Сэлэнгэ-2019” хээрийн сургууль явуулна.

Халх голын байлдаанд оролцож, эх орон ард түмнийхээ өмнө гавьяа байгуулсан цөөхөн ахмадууд үлдээд байгаа. Харин тэдгээр ахмадууддаа нэг удаагийн буцалтгүй тусламж болгон 5 сая төгрөг олгохоор төлөвлөжээ.

Мөн ОХУ-ын төрийн дээд болон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний зочид, төлөөлөгч оролцоно. Мөн А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын бүрэлдэхүүн Монгол Улсад анх удаа уран бүтээлээ толилуулна.

Баярыг зохион байгуулахад зориулж Батлан хамгаалахын сайдын 2019 оны төсвийн багцад 1.3 тэрбум төгрөг суулгаад байгаа аж.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*