Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Далд чихрийн шижинг илрүүлэх шинжилгээнд хамрагдаарай

Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч, хуульч Чулууны Эрдэнэбатын санаачилгаар Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр “Далд чихрийн шижинг илрүүлье” төсөл хэрэгжиж байна. Уг төсөл 2018 оноос хэрэгжиж энэ онд үргэлжилж байгаа юм. Чихрийн шижинг эрт илрүүлэхийн тулд 30 ба түүнээс дээш насны иргэдийн өлөн үеийн сахарын хэмжээг тодорхойлох шаардлагатай байдаг. Чихрийн шижинг эрт илрүүлэх үзлэгийг ажлын өдрүүдэд 08-09 цагт Нью-Эндорфин хувийн хэвшлийн эмнэлэгт хийнэ. Өнгөрсөн жил төслийн хүрээнд Д.Цэцэгмаа эмч Хэрлэн сумын 30-70 насны 1294 эрсдэлт бүхий хүмүүст өлөн сахар тодорхойлж, чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий гарын авлагаар дамжуулан мэдээллийг хүргэжээ. Мөн төслийн үеэр шинээр чихрийн шижин оношлогдсон 15 хүнийг хяналтанд авч эмчилж байна. Предиабеттай 207 хүний амьдралын хэв маягийг нь өөрчлөх замаар эрүүлжүүлэх сургалтыг зохион байгуулах юм байна. скачать dle 12.0

DornodMedia.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*