Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Халх гол-80: Буриадын хайгуулчид Монголд ирнэ

Буриадын “Рысь” хайгуулын отряд Халх голын байлдааны 80 жилийн ойд зориулан экспедици зохион байгуулна гэж Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлснийг ТАСС агентлаг дамжууллаа.

“Рыс” отрядын хайгуулчид долоодугаар сарын сүүлээр Монгол руу явж, Халх голын байлдаанд оролцсон цэргүүдийн цогцосны үлдэгдлийг хайна. Отрядын бүрэлдэхүүнд туршлагатай хайгуулчид, залуу армийнхан багтах бөгөөд есдүгээр сарын сүүл хүртэл ажиллана” гэж Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, отрядын гишүүд өмнөх экспедицийн үед олсон Улаан армийн 15 цэрэг, Монголын нэг цэргийг дайчны хүндэтгэл үзүүлэн, оршуулах ёслолыг хийх гэнэ.

Мөн Чойбалсан хотоос 500 км зайд дайчдын цогцосны үлдэгдлийг хайх юм байна.

“Үүний зэрэгцээ 1939 онд Монголын тусгаар тогтнолын төлөө тулалдан амиа алдсан дайчдад зориулсан, дөрвөн метрийн өндөртэй дурсгалын цогцолбор байгуулахад хайгуулын отряд оролцоно. Энэ цогцолборыг Ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх үеэр ёслол төгөлдөр нээх юм” гэж эх сурвалж дамжуулжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*