Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Арын төв замын ажилтай холбогдуулан Содномдаржаагийн гудамжны хөдөлгөөнийг түр хаана

Энэ жил Дорнод аймгийн төв Чойбалсан хотод УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилгаар хийгдэж буй авто замын томоохон бүтээн байгуулалт болох Арын төв зам (5.5 км)-ын ажил эхлээд 10-аад хонож байна. Энэ хугацаанд төслийн гүйцэтгэгч Арц суварга ХХК замын зүүн талын үзүүр буюу “ДБЭХС” ТӨХК-ийн баруун хойд уулзвараас зүүн тийш Төмөр замын уулзвар хүртэлх “Равдангийн гудамж”-ны 2 км, замын баруун талын үзүүр буюу Бумбат хорооллын баруун төв замын уулзвараас Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн хойд уулзвар хүртэлх 600 м орчим замыг хааж, суурийн тэгшилгээ хийгээд байгаа.

Тэгвэл маргааш буюу 7-р сарын 4-нөөс эхлэн ДБЭХС ТӨХК-ийн баруун хойд уурхайн замын уулзвараас баруун тийш Шүр захын уулзвар хүртэлх “Содномдаржаагийн гудамж”-ны 1 км замыг хааж, ажлаа үргэлжлүүлэхээр болсон байна.

Энэ хугацаанд иргэд, жолооч нар зурагт ногооноор тэмдэглэсэн түр замаар зорчихыг анхаарууллаа.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*