Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

1, 5-р сургуулийн өргөтгөлийн тендер зарлагдлаа

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар энэ жил Дорнод аймгийн Хэрлэн сумын хамгийн их ачаалалтай хоёр сургуульд бага сургуулийн өргөтгөл шинээр баригдахаар болсон билээ. Тус бүр 1,498 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1, 5-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай шинэ барилгуудын тендер зарлагдсан байна. Барилгын ажилд энэ жил тус бүр 700 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд тендер 8-р сарын 2-ны өдөр задарч, гүйцэтгэгч тодрох юм.

1, 5-р сургуулийн өргөтгөлүүд тус бүр гурван давхар бөгөөд давхар бүртээ 4-5 ангитай аж. Эдгээр барилгуудыг 1, 5-р сургуулиудын үндсэн барилгын баруун урд хэсэгт залгуулан барихаар зураг төсвийг боловсруулжээ. Тендерийн материалыг tender.gov.mn сайтаас авах боломжтой.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Х. Болорчулуун гишүүн мундаг бна шүү 2020 онд дахин сонгоноо. Харин нөгөөдөх нь бүтэхгүй ээ дандаа хар мөртэй аль болохгүй бүтэхгүй юманд нэр нь холбогдож нутгийн нэр баастаж байх юмаа болимоор юмаа изда

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Горьд гахайн бомбоо минь

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*