Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

64 настай хүн сураггүй болоод дѳрѳв хонолоо

6-р сарын 28 буюу ѳнгѳрсѳн баасан гарагийн 13 цагийн үед Халхгол сумын тѳв – Цогтсүмбэр багийн 37 дугаар байрны Иргэн Э гэрээсээ гараад сураггүй болсон байна.

Сураггүй болсон хүн 64 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй ажээ. Аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги болон Цагдаагийн хэсэг, Хилийн 0198 дугаар анги, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр салбарын нийт 42 хүн эрэн хайх ажиллагаа зохион баыгуулж байна. Эрлийнхэн одоогоор сумын төвөөс хойд зүгт “Хайлаастын гол”, “Мөнхийн дархан хилийн хөшөө” гэдэг газар хүртэл 10 км-т, “Хайлааст манхан” гэдэг газраас сумын төв хүртэл 10 км-т, нийт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*