Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Нутгийн цаг агаар: 2019 оны Долоодугаар сард

Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 16-24 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй (1 дүгээр зураг).

 

 

 

 

1 дүгээр зураг

7 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв

           Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх ба нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үер зарим өдөр 31-36 градус хүрч халах төлөвтэй.

 

Энэ сард ихэнх нутгаар буюу нутгийн төв болон өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй байна (2 дугаар зураг).

            2 дугаар зураг

7 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн, сүүлчээр түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*