Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Шувуу судлаачид таван зүйлийн 12 шувуунд сансрын дамжуулагч зүүжээ

Монголын шувуу хамгаалах төв, Зүүн бүсийн тусгай хамгаалалттай газруудын Дорнод хамгаалалтын захиргаатай хамтран ховор зүйлийн шувуудын судалгааг 2016 оноос хойш Хэрлэн голд хийсэн. Түүнчлэн энэ жилээс эхлэн “Чух” шувуу судлалын хээрийн судалгааны төв байгуулж, БНХАУ болон ОХУ-ын судлаачидтай хамтран ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус төв Эргийн шувуудын хаврын нүүдлийн судалгааныхаа дүнг танилцууллаа.

Эргийн шувуу гэх бүлэгт далай, тэнгис, гол, нуур зэрэг уст цэгийн эрэг орчмоор амьдардаг элсэг, хиазат, хөгчүү, цууцил, хараалж зэрэг шувуу багтдаг. Эргийн шувуу нь алс хол нүүдэллэдэг, ус намгархаг газрын бохирдлын чухал индикатор болдог билээ. Монголд нийт 58 зүйл эргийн шувуу бүртгэгдсэн байдаг. Эдгээр шувуу Азийн хойд хэсгийн Сибирь, тундр, ой, тайга, хээрт үржиж, Австрали, Африк болон Зүүн Өмнөд Азийн олон оронд очиж өвөлждөг. Монгол дэлхийд ховор олон зүйл эргийн шувуудын үржих, нүүдлийн үедээ дайрч өнгөрөх чухал бүс нутаг тул олон улсын хэмжээнд эргийн шувуудын судалгаа, хамгааллын онцгой ач холбогдолтой “бааз” юм. Гэвч эргийн шувуудын судалгааны ажил дутмаг хэвээр байгаа.

Харин Монголын шувуу хамгаалах төв энэ оноос эргийн шувуудын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг судлах удаан хугацааны мониторинг Чух нууранд эхлүүлсэн. Шувуу судлаачид өнгөрсөн тавдугаар сарын 16-наас зургаадугаар сарын 14-нийг хүртэл . Дээрх шувуунаас зүйлийн 70 шувууг метал болон өнгөт бөгжөөр бөгжлөн (эргийн шувуунаас гадна зургаан зүйлийн 14 шувуу) морфологи хэмжилт хийсэн аж.

Эргийн шувуудын судалгааг гүйцэтгэж буй улс орон бүр судалсан шувуугаа олон улсын судлаачидтай тохиролцсоны дагуу тодорхой өнгө бүхий бөгжөөр бөгжилдөг. Монгол Улсын хувьд эргийн шувууны хөлний далавчит бөгж цэнхэр, ногоон өнгөтэй байдаг. Түүнчлэн таван зүйлийн 12 шувуунд сансрын дамжуулагч зүүжээ. Энэ жилийн эргийн шувуудын хаврын нүүдэл өнгөрсөн сарын 6-нд дууссан байна.

Дашрамд дуулгахад, Хаврын судалгааны ажилд УТХГ-уудын Дорнод хамгаалалтын захиргаа, Бээжингийн ойн их сургууль, Хятадын ой судлалын хүрээлэнгийн судлаач, ажилтнууд хамтран оролцжээ.

Хаврын судалгааны хугацаанд бөгжлөгдсөн эргийн зарим шувуу:

Одой элсэг – Little Stint-Calidris minuta

Темминскийн элсэг – Temminck’s Stint-Calidris temminckii

Буурал хөгчүүхэй – Grey-tailed Tattler-Heteroscelus brevipes

Морин цууцил – Black-tailed Godwit-Limosa limosa

Бүрдний хөгчүү – Marsh Sandpiper-Tringa stagnatilis

Нарийн хиазат – Little-ringed Plover-Charadrius dubius

Тэнгисийн хиазат – Kentish Plover-Charadrius alexandrinus

Chukh Bird Research Center-н зураг.Chukh Bird Research Center-н зураг.

Шартүрүүт элсэг – Red-necked Stint-Calidris ruficollis

Сүүл элсэг – Sharp-tailed Stint-Calidris acuminata

Хүзүүвчит хиазат – Common-ringed Plover-Charadrius hiaticula

Азийн сүвээцагаан – Pacific Golden Plover-Pluvialis pulva

Алаг хайргач – Ruddy Turnstone- Arenaria interpres

Морин тутгалжин – Eurasian Curlew-Numenius arquata

Гэрэл зургийг: Монголын шувуу хамгаалах төв”

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*