Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Б.Серик: Цаадах чинь “нууц хөзрөө” гаргаад намайг давчихаад байна шүү

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Монгол Улсын начин Б.Серик:

Миний хувьд ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дасгалжуулагч Ц.Шийрэв багшийнхаа удирдлага дор наадмын үндсэн бэлтгэлээ хийдэг ч сүүлийн хоёр нутгийнхаа дэвжээний бөхчүүдтэй гараад байна. Наадам болоход 10 гаруйхан хоног үлдсэн энэ үед бэлтгэл жигдрээд сайхан болж байна аа. Энэ жилийн заалны барилдааныг би бараг алгасаагүй. Гэхдээ Казах кураш бөхийн ДАШТ болон Саудын Араб Улсад болсон Нүүдэлчдийн их наадамд улсын начин Д.Анартай хамт явж оролцоод ирсэн. Тэгэхдээ ДАШТ-ээс мөнгө, удаах тэмцээнд нь Д.Анар түрүүлж, би дахин мөнгөн медаль хүртсэн. Сая болсон наадмын сорилго барилдааны тавын даваанд Д.Анартай тунаж, унасан.

-Та хоёр бие биенийхээ барилдааныг гарын хуруу шигээ мэднэ дээ. Цаадах чинь нууц хөзрөө гаргаад байна уу даа …

-/Инээв.сурв/ Харин тийм ээ. Шинэ “юм” гаргаж ирээд намайг давчихаад байна шүү дээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*