Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Бунхан толгойн урд хүн усанд живж нас баржээ

Өчигдөр орой буюу 6-р сарын 30-ны Дорнод аймгийн Хэрлэн  сумын 1 дүгээр багийн “Бунхан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 5 км-т/ тус сумын харьяат иргэн А /44 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд живсэн байна.

Дуудлагын дагуу оройн 20:00 цагаас 00:15 цаг хүртэл Аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Бунхан толгой” гэдэг газраас зүүн бетонон гүүр хүртэл 5 км-т 15 удаа гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй байна. Ингээд өнөө өглөө 04:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэн 04:42 цагт “Бунхан толгой” гэдэг газраас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*