Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хан Уул сургууль кино театртай боллоо

Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг гэдэг. Кино урлагаар дамжуулан хүүхэд багачуудыг ѳв тэгш хүмүүжилтэй иргэн болгон тѳлѳвшүүлэх зорилгоор уг кино театрыг Дорнод аймгийн Үндэсний лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн хамт олон байгуулжээ.

Стандартын шаардлага хангасан, тохилог орчин бүрдүүлэхэд дэмжиж ажилласан шилдэг төгсөгч Батхишиг, ерөнхий ивээн тэтгэгч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн С.Батболд, гүйцэтгэгч “Тэнгис” кино театрын ажилтан Отгонбаяр, Доржзодов, арын албаныхандаа маш их баярласан талархсанаа сургуулийн Захирал, Монгол улсын Гавъяат багш Г.Бүдтуяа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Нэг ч дутуу зүйлгүй төгс шийдлийг “шийдвэрлэгч баг”-ийнхан бүтээж чаджээ.

Б.Мөнгөнтуул

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*