Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг нэг цэгт төвлөрүүлнэ

Бид Дорнод нутгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 10 жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулж, түүнийгээ 7 төсөл болгон хэрэгжүүлж байгаа билээ.

Эдгээр төслийн нэг нь “Орон нутгийн онцлогтой бэлэг дурсгалын бүтээгдэхүүн” төсөл бөгөөд тус төслийн хүрээнд Дорнодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэг цэгт төвлөрүүлэх, улмаар сүлжээ цэгүүдийг Зочид буудал, жуулчны бааз болон аялагч, жуулчдын урсгал ихтэй дэлгүүр тус бүрт нээн ажиллуулах юм.

Энэхүү зорилтот ажлын эхлэлийг 22 дугаар байрны хойшоо харсан бичил дэлгүүрээс эхлэж байгаа бөгөөд дотоод, гадаадын аялагч, жуулчин, зочин гийчиддээн зориулж Дорнод нутагт үйлдвэрлэсэн Хүнсний болон нутгийн онцлогтой Бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдийг нэг цэгт борлуулж эхэллээ.

Уг дэлгүүрт ХХҮГ – ын төсөлд хамрагдсан иргэдийн гар урлалын бүтээлийг үнэ төлбөргүй тавихын зэрэгцээ манай үйлдвэрлэгч нар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тус цэгүүдээр худалдан борлуулах боломжтойг дуулгая…

Дорнод Аялал жуулчлалын нэгдэл

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*