Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хөрөнгө орлогоо худал мэдүүлжээ

АТГ 2019 оны 6 дугаар сард  нийт 23 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж шийдвэрлэсэн байна.

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар 4 албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. Үүнд:

  • “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Хэрэглэгчийн үйлчилгээ борлуулалтын газрын дарга Г.Тэмүүлээ
  • Дорнод аймаг дахь Монголбанкны салбарын захирал Х.Алтангэрэл
  • Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн
  • Монголбанкны Хяналт шалгалтын газрын Банкны бодлого, бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн хянан шалгагч О.Мөнгөнтуяа

Дээр дурдсан албан тушаалтнуудаас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасны дагуу 1 албан тушаалтанд ажлаас халах, 1 албан тушаалтанд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, 2 албан тушаалтанд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1-д заасны дагуу сануулах арга хэмжээ тооцуулахаар албан бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*