Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ардчилсан намын залуус Хэрлэн голын эрэгт чуулж байна

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/, “Андууд санаачилга”-аас зохион байгуулж буй Зүүн бүсийн чуулган Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг, Хэрлэн голын бэлчирт өнөөдөр /2019.06.28/ эхэллээ. Залуусын улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх зорилго бүхий хөдөлгөөнийг АЗХ-ноос орон даяар зохион байгуулж буй ажээ. Зүүн бүсийн залуусын чуулганд Дорнод, Сүхбаатар,  Хэнтий аймаг, Багануур, Налайх, Баянзүрх дүүргүүд оролцож байна. Чуулга уулзалтаар хүний хөгжлийн асуудал, залуучуудын хөгжил, улс төрийн оролцооны асуудлаар салбар сургалтууд зохион байгуулагдаж байна. Зүүн бүсийн залуусын чуулган энэ сарын 28-30-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*