Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн хэмжээнд 31 мянган га-д тариалалт хийгджээ

Газар тариалангийн салбар аймгийн хэмжээнд 20 530 га-д үр тариа, үүнээс 16480 га-д улаан буудай, 157,8 га-д төмс, хүнсний ногоо 100,8 га-д, малын тэжээл 5266 га-д, тосны ургамал 5800 га-д, бусад үр тариа 4050 га-д нийтдээ 31 855 га-д тариалалт хийсэн байна. 6 дугаар сарын 20-ны байдлаар үр тарианы тариалалтын ажлын явц 100 хувь, төмс 87,6 хувь, хүнсний ногоо 59,3 хувьтай явж байгаа бөгөөд тариалалтын төлөвлөгөөг 2018 оныхтой харьцуулахад хүнсний ногоо 32 га талбайгаар нэмэгджээ. Хаврын тариалалтад 14 сумын 20 гаруй аж ахуйн нэгж, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 25 аж ахуйн нэгж, хоршоо, 9 агро парк, 737 өрхийн тариаланчид ажиллаж байна.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 4 аж ахуйн нэгжид 466 тонн үрийн буудайг 30 хувь, 6 аж ахуйн нэгжид 96,2 тн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож хаврын тариалалтыг гүйцэтгэж байгаа юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*