Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ялалт музейн гаднах пасадыг шинэчилж байна

Халхын голын байлдааны Ялалтын 80 жилийн ойг угтан БСШУСЯамны 125.491.973 төгрөгийн санхүүжилтээр хэрэгжих “Ялалт музейн барилгын гадна засвар, тохижилтын ажил”-ыг гүйцэтгэх тендерт Б.Баярбат захиралтай “Голден прогресс” ХХК шалгарч, менежер Ж.Батсайханаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг 2019 оны 06-р сарын 10-ны өдрөөс эхлэн суманд ажиллаж эхлээд байна.
Дээрх тендерийн ажлын хүрээнд “Ялалт музей”-н гадна пасатыг бүрэн шинэчилж, гадна талбайг бетоноор цутган, хучилт хийж засварлах ажлыг гүйцэтгэх юм байна.
Одоогийн байдлаар Ялалт музейн гадна пасатыг шинэчлэх ажлын явц 40 %-ын гүйцэтгэлтэй явагдаж байна.
“Голден прогресс” ХХК нь “Ялалт музейн барилгын гадна засвар, тохижилтын ажил”-ыг 2019 оны 07-р сарын 10-ны дотор гүйцэтгэж дуусган, суманд хүлээлгэн өгөх хуваарьтай ажиллаж байна.

ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙН
“МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА ХАРИУЦСАН ДЭД АЖЛЫН ХЭСЭГ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. дорнод хүү гуай өгүүлрүүн:

    сайхан сэтгэл гаргаж хийгээрэй гадны олон зочид төлөөлөгчид ирнэ шүү очиж шалганаа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*