Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Азийн ардын урлагийн их наадам”-ын Гран приг Дорнод аймгийн театрынхан хүртжээ

“Азийн ардын урлагийн их наадам” анх удаа Монгол Улсад болж, өчигдөр /2019.06.160/ шилдгүүдээ тодруулжээ. Таван өдөр үргэлжилсэн Азийн язгуур урлагийн анхдугаар наадмын “Гран при” шагналыг Дорнод аймгийн театрын уран бүтээлчид хүртсэн бол дэд байрыг БНСУ-ын уран бүтээлч, гутгаар байрт Өвөрмонголын уран бүтээлчид шалгарчээ. Мөн  язгуур урлагийн төрөлд “Алтай” хамтлаг тэргүүн байр эзэлжээ.

Улаанбаатар хотноо энэ сарын 12-ноос 16-ны өдрүүдэд зохион байгуулсан анхдугаар наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Франц, Турк, Энэтхэг, ОХУ, Буриад, Тува, Узбесктан зэрэг 12 орны орны 200 гаруй ардын авьяастан оролцсон байна. Азийн ардын урлагийн их наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүжээ.

Сонирхуулахад, их наадмын гранпри шагналтан 4000 eвро, дэд байр 2000 eвро, гутгаар байрын шагналтан 1000 eврогийн шагнал хүртжээ. Наадмын хүрээнд “Соёл урлаг-Үндэсний дархлаа” хүндэтгэлийн тоглолт, Ардын урлагийн фестиваль, шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтууд хөтөлбөрийн дагуу үнэ төлбөргүй, нээлттэй болсон юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*