Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хэрлэн барс хотын туурь орчим малын хөлд талхлагджээ

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших Хэрлэн барс хотын туурь орчим отрын малчдын олон зуун малын хөлд талхлагдсан дүр зурагтай байна.

Мөн туурийн дэргэдэх чулуун самбар эвдэрсэн, туурийн эргэн тойронд их хэмжээний хог, ялангуяа архи, пивоны шил, гялгар уут их байсныг Тосон хулстайд ажилласан ажлын хэсэг цэвэрлэжээ. Тодруулбал, тус сумын нутаг дахь Тосон хулстайн байгалийн нөөц газарт гаднын малчдын олон зуун адуу, үхэр оторлож байгааг албадан гаргах, бодит байдалтай танилцах зорилгоор тус аймгийн Засаг даргын байгуулсан ажлын хэсэг ойрын өдрүүдэд Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баянтүмэн суманд ажилласан юм.

Д.Дэлгэрмаа
Монцамэ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    засч шинэчлэнэ гэж шал балай юм хийсэн. хүн тоож очихоо ч больж

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Ээ хөөрхий

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*