Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Архидан согтуурч зөрчил гаргасан иргэдийн дийлэнх нь ажилгүй иргэд байна

Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан төвөөс гадагш чиглэсэн иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж оюутан залуучууд найз нөхдөөрөө нийлэх, гэр бүлийн маргаан, ажил хамт олны уулзалт гэх мэт шалтгааны улмаас гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа тул та бүхэн анхаарал болгоомжтой байж аливаа зүйлд “Нэг хором” хүлээцтэй байхыг санал болгож байна.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд жижүүрийн шуурхай албанд иргэд байгууллагаас нийт 184 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс Гэмт хэргийн шинжтэй дуудлага 55, Зөрчлийн шинжтэй дуудлага 129 ирсэн ба үүнийг өмнөх 14 хоногийн дуудлагатай харьцуулбал 5.1 хувь буурсан үзүүлэлттэй гарчээ.

6 дугаар сарын 1-ний өдрөөс 14-ний өдөр хүртэл согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан иргэдийн 97% нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байгаа бол үлдсэн хувь нь 35-39 насны иргэд бүртгэгджээ.

www.dornod.gov.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Анх уулаа спирт оруулж ирж хужаа хороор дорнодчуудыг хордуулж эхэлсэн тэгээд яасан сайн хордуулсан бна гээд хужаа нар дэмжиж хотын дарга болгосон ийм л бна даа одоо 2, 3, 10 дугаар баг архичдаар дүүрсэн шүр зах архичдыг орогнуулдаг зах болон өргөжсөн

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*