Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодод Христийн шашны радио нэвтрүүлгээ цацаж эхлэв

АНУ-д төвтэй Үндэсний шашны нэвтрүүлгийн холбооны Алс дорнодын өргөн нэвтрүүлэг, радио станцын хэлтэс Дорнод аймгийн Чойбалсанд шинэ радио станц барихаар болжээ. Радио станцыг Гэр бүлийн радио 104.5-тай хамтран хийх юм. Долоо хоногийн 24 цаг англи, монгол хэл дээр христийн сайн мэдээ, шашны агуулгатай мэдээ, сурвалжилга, номлол зэргийг уг станцаар цацах аж.

“Бурхны магтуу дуу, хүмүүст урам өгөх мэдээнүүд, сайн жишиг, сайхан зүйлсийг Дорнодын болон зүүн аймгуудад хүргэнэ” гэж Алс дорнодын өргөн нэвтрүүлэг, радио станцын хэлтсийн дарга Бонни Сала ярьжээ.

Гэр бүлийн радио 104.5 нь 2016 оноос Үндэсний шашны нэвтрүүлгийн холбооноос бэлтгэдэг радио нэвтрүүлгүүдийг нэвтрүүлэгтээ ашиглаж, орчуулан хүргэж байсан туршлагатай аж.

Zindaa.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    undsen huulind shashin shuteh es shuteh ni tanii herg tiim uchraas ta sonsohgui baij bolnoo ter ni tanii songolt buh zuiliig olon talaas ni haraad oilgoh tsag ni bolsoon ene miniil bodol shuu

  2. bayaraa гуай өгүүлрүүн:

    ЭНЭ АРАЙ ДЭНДЭНЭЭ.

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    ЕВРОПТ ҮХСЭН ШАШИН МОНГОЛД МАНДАХ ГЭЖЖ.. РОМЫН ТӨВИЙГ МОНГОЛРУУ ШИЛЖҮҮЛЭХ ХЭМЖЭЭНД МУНХРАХ ИНЭЭДТЭЙ БӨГӨӨД ӨРӨВДӨЛТЭЙ ЮМ АА

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    аймгийн хэдэн дарга нарын толгой хамуурч дууссан. одоо хүүхэд залуус руугаа орлоо доо

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*