Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ялалт музейг засварлах гэж байна

Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” музейн засварын ажил удахгүй эхэлнэ. Мөн тус суманд дайны үеийн дүр байдал, зэвсэг техникийг харуулсан хээрийн үзүүллэгийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэ талаар “Улаанбаатар травэл экспо” үзэсгэлэнгийн үеэр БСШУСЯ-ны соёлын мэргэжилтэн мэдэгдсэн юм.

Халхголын дайны 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг, “Тэд бидний төлөө, бид тэдний төлөө” аяны баг энэ өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж байгаа юм. Тэд Халхголын дайны түүхэн газрууд, байгаль, түүхийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах зорилгоор “Улаанбаатар травэл экспо”-д оролцжээ.

Сонирхуулахад, “Ялалт” музейг Халхголын дайны 45 жилийн ойгоор буюу 1984 онд байгуулсан түүхтэй.

Монцамэ Дорнод

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*