Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Гал түймрийн 2 дуудлагатай хоножээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Дорнод аймгийн хэмжээнд гал түймрийн 2 дуудлага ирж, гал сөнөөгчид унтрааж ажиллсан байна.

Хэрлэн сумын 1 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 17:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 17:19 цагт очиж, 6х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.

Баян-Уул сумын Уртын-Адаг багийн “Даваат” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ тус багийн харьяат малчин У-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 23:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 25 км замыг туулан 00:40 цагт очиж, 40х10 метрийн хэмжээтэй өвөлжөө, бууц, 1.8 тонн өвс тус тус шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*