Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

90 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их сурын баг, цуваа харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-өөс 26-ны өдрүүдэд Чойбалсан хотын Сурын талбайд зохион байгуулагдаж байна. Тэмцээн өнөөдөр багийн харваагаар эхэлсэн бөгөөд Дорнод, Сүхбаатар аймгуудын 7 багийн 90 гаруй харваачид оролцож байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11.00 цагт болж, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Сурын холбооны тэргүүн Ч.Ганбат, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, холбооны нарийн бичгийн дарга Д.Дугарсүрэн болон тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчид, харваачид оролцов.


Аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Сурын холбооны тэргүүн Ч.Ганбат тэмцээнийг нээж: “Дорнод аймгийн Сурын холбоо өнгөрсөн жилүүдэд энэ сурын алтан зураахайгаас олон арван мэргэчүүл, сурын спортын мастеруудыг өлгийдэн авсан бөгөөд зөвхөн 2018 онд гэхэд л спортын мастер цолтон 5, спортын дэд мастер цолтон 2 тус тус төрсөн юм.
Энэ жилийн хувьд нээлтийн харваагаа Сэргэлэн суманд зохион байгуулсан бөгөөд Буриад сурын Улсын мэргэн, үндэсний сурын аймгийн мэргэн, спортын мастер З.Ариунбатын цолны мялаалга, хүндэтгэлийн харвааг зохион байгуулснаар эхлүүлсэн бол, ирэх 7 дугаар сард Зүүн бүсийн чуулга харваа зохион байгуулах эрх авснаараа онцлог гэх мэт олон сайхан харваа бидний өмнө байна. Иймд та бүхэн минь хичээж, цол, зэргээ улам ахиулж, спортын өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Сурын алтан зурхай өнөд ивээх болтугай” гэж хэлэн, харваачиддаа амжилт хүслээ.
Аймгийн аварга шалгаруулах тэмцээн маргааш, нөгөөдөр цуваа харваагаар үргэлжилж, шилдгүүдээ тодруулна.

Дорнод аймгийн Сурын холбоо


Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*