Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ахмад дайчдын төрөл төрөгсөдтэй уулзана

Халхголын дайнд оролцож байсан ахмад дайчдын төрөл төрөгсөдтэй “Дурсамж” уулзалтыг энэ сарын 27-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ.

Халхголын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотноо ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн танхимд 5 дугаар сарын 27-ны 10 цагаас уулзалтаа эхлүүлэх юм. Дайчин эрсийн алдар гавьяаг мөнхжүүлэн сурталчлах, дайны үнэ цэн, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой “Тэд бидний төлөө, Бид тэдний төлөө” аян Дорнод аймагт өрнөж буй юм. Аяны хүрээнд дээрх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Монцамэ Дорнод
Д.Дэлгэрмаа

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*