Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Малын хулгайчдад хүлээлгэх хариуцлагыг чангаруулах хуулийн төсөл боловсруулаад байна

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мал хулгайлах гэмт хэргийн ял, шийтгэлийн бодлогын асуудлаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Энэхүү хуулийн төслийн талаар тодрууллаа.

-Сүүлийн үед малын хулгайн гэмт хэрэг малчдын толгойны өвчин болоод байна. Гэтэл мал хулгайлагчдад хүлээлгэх эрүүгийн хариуцлага сул байгааг малчид ихээр шүүмжилдэг. Таны хувьд малын хулгайн хариуцлагыг чангатгая гэж хуулийн төсөл боловсруулаад байгаа юм байна. Энэ тухай танилцуулахгүй юу.

-Хөдөө орон нутагт малын хулгай гаарч, малчид маш ихээр хохирч байна. Биднийг тойрогтоо ажиллаж байхад энэ тухай санал гомдол байнга ирдэг. Судлаад үзвэл, малын хулгайн асуудлаар хуулийн цоорхой үүсчихсэн юм билээ.

Малын хулгайн хариуцлага хүлээлгэхэд 8 бод, 24 богоос доош бол хөнгөн ял, шийтгэл оногдуулна, зарим тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэх тоо заагаад өгчихсөн. Гэтэл хулгайч нар хуулиа судалчихсан байдаг.
Дээрх тоонд хүрэхгүй хэмжээгээр, 5-6 үхэр ч юм уу, 10 хонь хулгайлаад нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх, торгуулах байдлаар эрүүгийн хариуцлагаас мултраад өнгөрч байна шүү дээ.

Цаашилбал хуулийн энэ цоорхой нь давтан мал хулгайлах боломжийг ч бүрдүүлж байгаа юм.

Түүнээс гадна малын хулгайг зохион байгуулалттай бүлэглэж үйлдэх, буу шийдэм, машин техник ашигласан байхад хүндрүүлж үздэггүй.

Тэгэхээр хулгайлсан малын тоо буюу 8 бод, 24 богоос дээш, доош гэлгүйгээр тухайн малчинд учруулсан мөнгөн хохирлын хэмжээгээр хариуцлага хүлээлгэдэг болох тухай нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлаад байна.

300 мянгаас доош хэмжээний хохирол учруулсан бол Зөрчлийн хуулиар торгох, баривчлах арга хэмжээ авна. 300 мянгаас 10 сая хүртэл төгрөгийн хохирол учруулсан бол эрүү үүсгэнэ, хүндрүүлж үзнэ. 10 саяас 50 сая, түүнээс дээш хохиролтой бол ял шийтгэл нэмэгдэх байдлаар төсөл санаачилсан.

Ингэснээр эрүүгийн хууль дахь бусад төрлийн хулгайтай ижил тэгш байдлаар ял, шийтгэл оногдуулдаг болох юм.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд “Олон тооны мал“ гээд тоо заасан. Таны нэмэлт, өөрчлөлтөөр үүнийг хасна гэсэн үг үү?

Тийм.

Хүндрүүлж, үзэх нөхцөл байдлын талаар тодруулна уу.

Юуны өмнө Эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршгийн хэмжээг мөнгөн дүнгээр тооцох аргачлалыг баримталж, “Үлэмж хэмжээний хохирол” буюу 10 сая төгрөгөөс дээш хохирол учруулсан бол хүндрүүлэн үзнэ.

Үүнээс гадна хоёр буюу түүнээс дээш этгээд үгсэн тохирч, бүлэглэн үйлдсэн бол, тусгайлан бэлтгэсэн тоног төхөөрөмж, зэвсгийн чанартай зүйл ашигласан бол цөөн тооны мал хулгайлсан ч хүндрүүлэн үзэх юм.

Сүүлийн үед малыг буудаж хулгайлдаг, ингэхдээ машин унаатай, зохион байгуулалттай үйлддэг муухай аргатай болж.

Мөн хохирогчийг амьжиргааны эх үүсвэрээс салгасан бол 3 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. УИХ-аас батлаад удаагүй байгаа Малын генетик нөөцийн тухай хуульд цөм сүрэг, гойд ашиг шимт малыг тодорхойлж, түүнийг бүртгэж, баталгаажуулах журмыг хуульчилсан.

Амьд малын эдийн засгийн үнэлгээ харилцан адилгүй байдаг. Хурдан удмын адуу, ноолуурын чиглэлийн ямаа, сүү сайтай үхэр гэх мэт өөр өөр үнэлгээтэй байж болно. Олон жил малласан мал гэхэд эзэндээ юугаар ч хэмжишгүй үнэ цэнэтэй, зарим хүнд гэр бүлийн гишүүн нь мэт болчихдог. Гэтэл хайртай малыг нь хулгайлаад махалчихвал хохирогчид эд мөнгөнөөс илүү сэтгэл санааны асар их хохирол, дарамт учирдаг юм билээ.

Нэмэлт, өөрчлөлтийн төслөөр “Их хэмжээний хохирол” буюу 50 саяас дээш хохирол учруулсан бол, зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн бол, малын хулгайг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон бол 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Хууль ингэж чангараад ирэхээр хулгайч нар өөрийн эрхгүй хумигдана гэж үзэж байна.

Хуулийн төсөл боловсруулалтын явц ямар шатандаа явж байна вэ?

Төслийг цагдаагийн байгууллага, малын хулгайн эсрэг үйл ажиллагаа явуулдаг ТББ, ард иргэдийн санаа бодлыг сонсож, тусган боловсруулсан.

Хөдөө, орон нутгаас УИХ-д сонгогдсон 20 гаруй гишүүн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэн гарын үсэг зураад байгаа.

Одоогоор Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Засгийн газарт хуулийн төслөө хүргүүлээд, санал дүгнэлт ирүүлэхийг нь хүлээж байна. Засгийн газар 28 хүртэл хоногийн дотор хуралдаж, саналаа өгөх хуулийн хугацаатай. Үүний дараа УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ.

Ярилцсан: Ч.Дорж (ТВ5 телевиз)

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Ганхайч гуай өгүүлрүүн:

    Нутгийн гишүүн хөдөө орон нутгийн зовлон болсон малын хулгайч нарыг чангалах зөв зүйтэй хуулинд нэмэлт хийхээр өргөн барьжээ. ОК

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Чи өөрөө хулгай хийхээ больчих тэх үү. ЖДҮ-гээс хулгай хийнэ, Тариалан эрхлэлтийн сангаас хулгай хийнэ, дүү нь баавгай алж саврыг нь хятад руу гаргана. Энийгээ больчихоод малын хулгай ярь

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Малын хулгайчдын хурууг тайрах хэрэгтэй төрөөс хулгай хийж байгаа новшнуудыг яах вэ дорнод аймгийн зарлагдсан тендэрээс хувь аваад байна уу нэг гахай царайтай нөхөр естой гуйлгачин царайтай юм үзээгүй шинжтэй тагнуулаас хөөгдсөн хог шаар энд ирээд томорчих юм аа төрийн байгууллагаас хөөгдсөн өөр шигээ царай муутай хог шааруудыг цуглуулчих юмаа ядаж байхад

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Малын хулгайчдын хурууг тайрах хэрэгтэй төрөөс хулгай хийж байгаа новшнуудыг яах вэ дорнод аймгийн зарлагдсан тендэрээс хувь аваад байна уу нэг гахай царайтай нөхөр естой гуйлгачин царайтай юм үзээгүй шинжтэй тагнуулаас хөөгдсөн хог шаар энд ирээд томорчих юм аа төрийн байгууллагаас хөөгдсөн өөр шигээ царай муутай хог шааруудыг цуглуулчих юмаа ядаж байхад

  5. Зочин гуай өгүүлрүүн:

    хулгайчдаар хог цэвэрлүүлсэн болоод орхидог заалтыг хасч байгаа бол сайн байна. мал бууддаг, машинаар зөөдөг бол хүндрүүлнэ гэдэг зөв өө. дэмжиж байна.

  6. Зочин гуай өгүүлрүүн:

    олон тооны гэдгээ хэвээр нь байлгаад харин тоог нь цөөрүүлсэн дээрдээ. ядаж 5 бод. 15 бог гэх мэтчилэн. 10 саяаар тогтоохоор нэг бодыг 500k -ээр үнэлэвэл 20 бод болоод бүүр дордуулсан юм болно шүүдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*