Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодод малын хулгай нэмэгдсээр…

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг 6 бүртгэгдсэн нь өссөн үзүүлэлттэй байна. Малын хулгайлах гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл өссөн нь Адуу, үхрийн махыг БНХАУ-руу экспортлохоор бэлтгэж байгаа болон махны үнэ өндөр байгаатай холбоотойгоор мал, мах бэлтгэж байгаа ченж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага олширсон, амар хялбар аргаар ашиг олох гэсэн этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаатай холбоотой гэж аймгийн цагдаагийн газраас мэдээллэв.

Үүнээс гадна өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малчин иргэд шуурганд уруудсан малаа хулгайд алдсанаар бүртгүүлсэн нь энэ төрлийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй харагдах нэг шалтгаан болжээ. Тус цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр “Бод мал” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэн ял шийтгүүлж байсан этгээдүүдийн судалгааг гаргаж хяналтанд авах зорилгоор “Хяналт-2019” хэсэгчилсэн арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс аймгийн хэмжээнд эхлүүлжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Угаасаа аймгаараа хулгайч архичин болчоод байгаа ш дээ 2020 онд та нарыг бүгдийг өөрчилж ЗДТГ т салхи оруулахгүй бол бэртэгчингүүд үүрэлчихээд бгаа ш дээ хэнд ч хэрэггүй хогнууд

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*