Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Анна хоум асрамжийн тѳвийг байртай болгоход туслацгаая

“Anna home” хүүхдийн асрамж халамжийн   төв  нь 2006 онд П.Болдсайхан багшийн  санаачлагаар  үүсгэн байгуулагдсан. 2007 оноос эхлэн  Голланд улсын иргэн  сайн дурын ажилтан  Мартин Стофилстэй  хамтран  ажиллаж  “Бүхнийг хүүхдийн төлөө” төрийн бус байгууллагыг саначлан эхлүүлж “Anna home” хүүхдийн асрамж халамжийн төвийн  үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

“ Бүхнийг хүүхдийн төлөө” төрийн бус байгууллага нь удирдах зөвлөлийн 5 гишүүн, захирал,  гурван ээлжийн багш, манаач  гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

13 жилийн хугацаанд хагас болон  бүтэн  өнчин, нэн ядуу  орлого  багатай , орон гэргүй  өрхийн  эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг тав тухтай амьдрах , сурч боловсрох  эрхийг нь ханган ажилласаар ирсэн.  Энэ  хугацаанд тус асрамжийн төв  126  хүүхдэд сурч боловсрох боломжийг нь ханган ажиллаж , хүүхэд хамгааллын   бүхий л үйлчилгээ үзүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар “Anna home” асрамж халамжийн төвд  3-17 насны 22 хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд 2019-05-09 ны өдөр гарсан гал түймрийн  аюулын улмаас эдгээр хүүхэд багачууд  орон гэргүй болоод байна.

“Бүхнийг хүүхдийн төлөө” төрийн бус байгууллга нь “Шилжилтийн гэр” төслийг 2012 оноос эхлүүлэн   “Anna home”  асрамж халамжийн төвөөс насанд хүрсэн  хүүхдүүдийг  бие даан амьдрах ухаанд сургах зорилгоор  энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа  юм.  Өнөөдрийн байдлаар “Шилжилтийн гэр” төсөлд техникийн коллежийн 2 оюутан  хамрагдаж байна.

Мөн “Бүхнийг  хүүхдийн төлөө” төрийн бүс байгууллга нь “Anna home” асрамж халамжийн төвд хүмүүжиж байсан хүүхдүүдийг   их  дээд сургуульд суралцуулж байна.  Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар  5 оюутан өөрсдийн сонгосон мэргэжлээрээ их дээд сургуульд   эрх зүй , Олон улсын харилцаа , График дизайн чиглэлээр  1-3 р курст ,   Мөн нэг оюутан  эрх зүйн магистрын ангид  тус тус суралцаж байна.

Хаяг: Дорнод аймаг Хэрлэн сум 4-р баг Зангиат 17-12 тоот

 Харилцах утас: 8811-6247

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*