Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төсөл хэрэгжиж эхлэв

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хөгжүүлэх замаар орон нутгийн эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтийг дэмждэг “Орон нутгийн цог хөгжил-түншлэл” төсөл Дорнод аймагт хэрэгжиж эхлэв.

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн хүрээнд тус төслийг Баянхонгор, Увс, Сэлэнгэ аймагт амжилттай хэрэгжүүлж байгаа. Харин Дорнод аймаг төсөл хэрэгжиж буй тав дахь аймаг болж байна.

Төслийн хүрээнд “Тогтвортой хөгжил түншлэлийн  зөвлөл” байгуулна. Уг зөвлөлд аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд багтаж, тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөнө.

 

Монцамэ Дорнод

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Үхсэний цогц хөгжил аймгаараа архичин болчихоод байхад хоёрдугаар багийн архичид төв замаараа бэлчээд таарсан хүн болгоноос мөнгө нэхээд байхад анзаарч байгаа багийн дарга цагдаа энэ тэр гэж мануухайнууд байдаггүй юм уу

    • Зочин гуай өгүүлрүүн:

      2р багт цагдаа байдаг юм уу архидалт хулгай цэцэглээд хөгжөөд олон жил болж байна

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*