Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод аймгийн хэмжээнд 4,9 сая толгой мал хаваржиж байна

 

Аймгийн хэмжээнд 2018 оны жилийн эцэст 5093 малчин өрхөд 2,377,783 толгой мал тоолуулж, хонин толгойд шилжүүлснээр 4,9 сая толгой мал хаваржиж байна. Түүний дотор адуу 278811 толгой буюу 11.7 хувь, үхэр 243140 толгой буюу 10,2 хувь, тэмээ 6063 толгой буюу 0.25 хувь, хонь 1147685 толгой буюу 48,2 хувь, ямаа 702084 толгой буюу 29,5 хувийг эзэлж байна. Төл бойжилт: Аймгийн хэмжээнд 1,048,091 толгой хээлтэгч төллөхөөс 2019 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн байдлаар 738390 толгой хээлтэгч буюу нийт хээлтэгчийн 70,5 хувь нь төллөөд байна. Гарсан төл: Ботго 765 толгой, Унага 35224 толгой, тугал 48324 толгой, хурга 413629 толгой, ишиг 244393 толгой нийт 742335 толгой төл гарсан байна. Төлийн хорогдол: Үүнээс: Ботго 13 толгой, Унага 252 толгой, тугал 345 толгой, хурга 2948 толгой, ишиг 3728 толгой нийт 7286 толгой мал хорогдоод байна. Бойжиж буй төл мал: Аймгийн хэмжээнд 738390 толгой хээлтэгч мал төлөлснөөс 735314 толгой төл буюу 99,2 хувь нь бойжиж байна. Үүнд: Ботго 752 толгой, унага 34972 толгой, тугал 47979 толгой, хурга 410681 толгой, ишиг 240930 толгой нийт 735314 толгой төл мал бойжиж байна. Том малын хорогдол: Аймгийн хэмжээнд 2019 оны 05 дугаар сарын байдлаар 2971 толгой мал хорогдсон байна. Үүнд: Адуу 406 толгой,Тэмээ 5 толгой, Үхэр 467 толгой, хонь 821 толгой, ямаа 1272 толгой мал хорогдоод байна. Цаг агаарын аюултай үзэгдэл хүчтэй салхи, шуургатай үед хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байх. Хуурайшилт их байгаатай холбогдуулан ил үнс нурамаа асгахгүй гал түймэрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
НЭЭЛТТЭЙ УТАС – 7058-5111
Dornodmedee.mn
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*