Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

5,5 км замын гүйцэтгэгч тодорчээ

Чойбалсан хотын арын тѳв замыг иж бүрэн шинэчилж, дѳрвѳн эгнээ бүхий 5,5 км авто зам тавихаар болсон билээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар замын тѳсѳвт ѳртѳг 10,9 тэрбум батлагдаж, 2019-2020 онд санхүүжихээр болсон.

Уг ажлын тендер шалгаруулалт Зам, тээврийн хѳгжлийн яаман дээр 2019 оны 4-р сарын 3-наас 5-р сарын 3-ны хооронд 30 хоног үргэлжилж, материалаа хүлээн авсан байна.

Ингээд тендерт “Арц суврага” гэдэг компани шалгарч, замын ажлыг гүйцэтгэхээр болсон байна. Тус компани нь Улаанбаатар хотод бүртгэлтэй бѳгѳѳд ѳмнѳ нь Сонсголонгийн зам буюу Нисэхийн тойргоос ДЦС-4 хүртэлх хүнд даацын авто зам болон орон нутгийн авто замуудыг барьж байсан туршлагатай аж. Одоогоор тендерийн журмын дагуу гэрээ байгуулах ажил ЗТХЯ-нд явагдаж байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Замын тендерийн нѳхцѳлд, гүйцэтгэгч байгууллага ажлаа 2019 оны 10 дугаар сарын 30-ны дотор бүрэн дуусгаж, хүлээлгэн ѳгѳхѳѳр тусгасан байгаа юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*