Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Өнөөдөр хүчтэй салхитай байна

Өнөөдөр Дорнод аймгийн төв болон зүүн өмнөд сумдын нутгаар салхи баруун хойноос 18-20м/с хүрч ширүүсч байна. Оройн 20 цаг хүртэлх урьдчилсан мэдээгээр нийт сумдын нутгаар бороо орох, борооны өмнө салхи ширүүснэ.

Шороон шуурга шуурч автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байгаа тул иргэд олон нийт малчид, тариаланчид та бүхнийг дээрх аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБГ-аас анхаарууллаа.

Түүнчлэн цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг гараас гарт зарчмын дагуу эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэж өгөхийг аймгийн БСУГ-аас сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш нарт анхааруулж байна.

5 дугаар сарын 15-ны 20 цагаас 05 дугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ.

Дорнод аймгийн нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи шөнөдөө баруун хойноос 10-15м/с, өдөртөө 5-10м/с. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
Чойбалсан хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 8-13м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 17-ноос 05 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.       

                           
Дорнод аймгийн нутгаар: 19-нд ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос 8-13м/с. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*