Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Элэгний В вирусгүй хүүхэд” хөтөлбөр хэрэгжинэ

Энэ онд Дорнод аймагт “Элэгний В вирусын халдваргүй нярай” төсөл хэрэгжихээр болжээ. Тус аймагт жилдээ 1900 гаруй эх амарждагаас 200 гаруй нь элэгний В вирустэй байдаг гэсэн судалгаа бий.

Элэгний В вирустэй эхээс төрсөн хүүхэд элэгний ямар нэг өвчлөлд амархан өртөх эрсдэлтэй байдаг аж. Харин дөнгөж төрсөн нярайд В вирусын эсрэг вакциныг хийснээр дээрх халдвараас сэргийлэх боломжтой гэнэ. Тиймээс энэ оноос элэгний В вирусын халдварт өртөж болзошгүй нярайг үнэгүй вакцинжуулахаар болоод байна.

Элэгний В вирусын эсрэг вакцины тухайд 90 гаруй мянган төгрөгийн үнэтэй юм байна.

Монцамэ Дорнод
Д.Дэлгэрмаа

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*