Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Орон нутагтай хамтран ажиллах гэрээнээс 4.2 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Дорнод аймаг өнгөрсөн оноос байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр уул уурхайн компаниудтай гэрээ байгуулан ажиллахаар тогтсон. Тэгвэл энэ онд тус аймаг 18 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж 4.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ.

Тус аймаг тухайн онд бүтээн байгуулалтын болон олборлолтын үйл ажиллагаа эрхлэх бүх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахаар зорьж байгаа. Одоогийн байдлаар 11 компанитай гэрээ байгуулж, бусадтай нь хэлцэлд хүрээд байгаа юм.

Дорнод аймаг уул уурхайн компаниудтай байгуулсан гэрээг хянах хяналтын хорооны журам баталсан анхны аймаг болсон. Хянах хороонд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 3 төлөөлөл, тухайн нутаг дэвсгэрийн багаас 3 иргэн, тухайн сум болон аймгийн ЗДТГ-аас 3 төлөөлөл багтах аж.

Д.Дэлгэрмаа
Монцамэ Дорнод

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*