Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Эмчлэх эрхгүй хүнээр хануур хатгуур хийлгэснээс болж эмнэлэгт хандав

Аймгийн БОЭТ-д “Сүхчин” гэдэг газарт хануур хатгуур эмчилгээ хийлгэсэн гэх хүний бие хүндэрч эмнэлгийн байгууллагад хандсан бөгөөд уг мэдээллийн мөрөөр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын албан хаагчид хамтран хануур хатгуур эмчилгээ хийж байсан газрыг шалгалаа.

Шалгалтаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх ямар ч тусгай зөвшөөрөлгүй иргэн хануур хатгуурын эмчилгээ хийж байсныг таслан зогсоож, Зөрчлийн хэрэг үүсгэжээ.

Эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй орчинд, мэргэжлийн бус, тусгай зөвшөөрөлгүйгээр энэ мэтчлэн эмчилгээ, тарилга, хатгуур хийж буй хүмүүсээр үйлчлүүлж өөрийн эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*