Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Зохиолч, найруулагч Б.Мөнх-Амьдралын хүүхдийн жүжгийн зохиолыг тайзны бүтээл болгоно

Хүүхдийн жүжгийн зохиолыг тайзны бүтээл болгох төсөл хэрэгжүүлэх, төслийн багийн нээлттэй сонгон шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт Улсын драмын эрдмийн театрт зохион байгуулагдлаа.

Эл сонгон шалгаруулалтад найруулагч Г.Бадамрагчаа, Д.Амар болон Б.Хишигзаяа, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч Б.Мөнх-Амьдрал нарын гурван баг оролцсон байна.

Тус төслийн багийн сонгон, шалгаруулалтыг УДЭТ-ын тушаалаар батлагдсан экспертийн багийн гишүүд шалгаруулсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн шагналт Н.Наранбаатар, УДЭТ-ын жүжигчин, ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд, УДЭТ-ын уран сайхны зөвлөлийн гишүүн, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Sc.D, профессор Театрын зураач Ц.Эрдэнэцог, УДЭТ-ын МТА-ны дарга, соёлын тэргүүний ажилтан С.Энхболд нар ажиллажээ.

Дээрх төслийн багийн сонгон шалгаруулалтад Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын

Сонирхуулахад, зохиолч, найруулагч, соёлын тэргүүний ажилтан Б.Мөнх-Амьдрал өнгөрсөн онд болсон “Гэгээн Муза” олон улсын театрын 14 дүгээр их наадмын Хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг жүжгийн зохиолч болон найруулагчаар шалгарсан.  Мөн түүний “Ярьдаг мод” бүтээл тус наадмаас дээрх номинациас гадна шилдэг эмэгтэй гол дүр, хөгжмийн зохиолч, тайзны зураач, эрэгтэй туслах дүр зэрэг зургаан төрөлд тэргүүлж, тус наадмын шилдгийн шилдэг буюу Гран-при шагнал хүртсэн юм. Түүнчлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улсын драмын эрдмийн театр, Монголын зохиолчдын эвлэлээс хамтран зохион явуулсан “Хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан”-ы дүн өнгөрсөн сард гарахад Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч Б.Мөнх-Амьдралын бүтээл дэд байрт шалгарсан.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*