Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн мэдээллийн сан ажиллуулна

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санг олон нийтэд түргэн шуурхай хүргэх зорилгоор гар утасны программ, апликейшн, “E бирж” ажиллуулахаар болов. Энэ тухай хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл энэ оны анхдугаар хуралдаанаар баталсан байна.

Энэ жилийн тухайд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ арга хэлбэрийг нэвтрүүлэхээр орон нутагт явуулын бирж ажиллуулах, ажил олгогчдод чиглэсэн сургалт, үзэсгэлэн яармагийг дөрвөөс доошгүй удаа зохион байгуулах, масс мессеж үйлчилгээг нэвтрүүлэх, ажил хайгч, ажил олгогч нарт зориулсан вэб сайт, аплейкешн ажиллуулах, хөдөлмөрийн сэтгэлзүйч ажиллуулж “Хөдөлмөрийн хүмүүжил” олгох сургалтыг ЕБС-иудтай хамтран зохион байгуулах, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын суурь судалгааг эдийн засгийн ангиллаар нь холбогдох байгууллагуудтай хамтран гаргаж, мэдээллийн бааз бий болгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дорнод /МОНЦАМЭ/

Д.Дэлгэрмаа

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*