Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Нутгийн цаг агаар: Ойрын тав хоногт

Өнөөдөр Дорнод аймгийн нутгаар нойтон цас орж салхины хурд 14-16 метр секунд хүртэл ширүүсч байна. Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр 12-нд шөнөдөө ихэнх нутгаар,  нутгийн төв, зүүн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж буй. Салхи баруун өмнөөс секундэд 14-16 метр, өдөртөө нийт нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч байгаа тул малчид иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малыг хол бэлчээхгүй байх, жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.

5 дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ.

Дорнод аймгийн нутгаар: Үүлэрхэг. Өнөө шөнө болон маргааш өдөр хур тунадас орно.Салхи баруун хойноос 7-12м/с, өдөртөө зарим нутгаар 13-15мс хүрч ширүүснэ. Шөнөдөө +4…-1 градус хүйтэн, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 6-11 градус бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
Чойбалсан хот орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос  7-12м/с. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.
2019 оны 05 дугаар сарын 14-нөөс 05 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.        
Дорнод аймгийн нутгаар: 15, 17нд зарим нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос 7-12м/с, 15-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*