Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Чойбалсан хотод гурван газрыг дуудлагаар худалдана

Аймгийн Засаг даргын захиарамжаар Чойбалсан хотын дараахь газруудын эзэмших эрхийг дуудлагаар худалдахаар болжээ.

 

  • 7 дугаар багт үйлчилгээ 1 гудамж 107 тоотын/Сэргэлэн багачууд цэцэрлэгийн зүүн талд /950 m2 газрыг боловсролын байгууллагын зориулалтаар, анхны үнэ 9,500,000 төгрөг

 

  • 9 дүгээр баг Ардчлал 1 гудамж 110 “а” тоот /Орон сууцны 15 дугаар байрны хойно/90m2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар, анхны үнэ 900,000 төгрөг

 

  • 9 дүгээр баг Баянтүмэн 1 гудамж 102 “а” тоот/Орон сууцны 9 дүгээр байрны урд талд/ 131 m2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар, анхны үнэ 1,310,000 төгрөг

 

Дуудлага худалдаа 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөрийн 9—15цагийн хооронд www.mle.mn цахим сайтаар явагдах юм байна.

 

Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг Дорнод аймгийн “Дорнод –НАА” ОНӨААТҮ газрын 3 давхарт 301 тоот өрөөнөөс буюу 70585611 дугаарын утаснаас лавлах ажээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. erdenee гуай өгүүлрүүн:

    hujaa nard zarah gej bgnmuu gadnii hun avah bolomjguil baigaasai

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*