Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Үр үржүүлдэг аж ахуйн нэгжүүд цѳѳн байна

Дорнод аймагт үр үржүүлдэг аж ахуй  нэгж цөөн байна. Тиймээс энэ жилийн тариалалтад шаардлагатай 1500 тн үрийн нөөцийг гаднаас бүрдүүлэх шаардлага гараад байгаа юм.
Мөн сүүлийн жилүүдэд өрхийн тариалан эрхлэгчид цөөрч байгааг ч тус аймгийн Хөдөө аж ахуйн газраас мэдээлсэн. Тухайлбал, өрхийн тариалан эрхлэгчид 1500-гаас 900 болтлоо буурчээ. Тиймээс тус газраас өрхийн тариалан эрхлэгчдийг мэдлэг, арга зүйн сургалтад хамруулах, нэгдсэн зоорьтой болгох, хүлэмжийн аж ахуй эрхлэхэд туслалцаа үзүүлэх зэрэг ажлыг төлөвлөөд байгаа юм. Өнгөрсөн жил тус аймаг “Хүнсний ногоо” дэд хөтөлбөр хэрэгжүүлснээр хүнсний ногооны 22.5 хувийг, төмсний 57 хувийг дотоодоосоо хангасан байна. Дэд хөтөлбөр хэрэгжихээс өмнө буюу 2017 онд тус аймаг хүнсний ногооны 13.2 хувийг, төмсний 33.2 хувийг дотоодоосоо хангаж байжээ.
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*