Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хүүхдийн асрамжийн газарт гал гарчээ

Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Зангиат” хорооллын 17 дугаар гудамжны 12 тоот “Бүхнийг хүүхдийн төлөө” төрийн бус байгууллагын “Анна хөүм” асрамжийн газрын 20х12 хэмжээтэй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 12:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 24 алба хаагч, 4 автомашинтай 6 км зам туулан 12:13 цагт очиж 3 цаг 39 минут ажиллаж унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Анна хоум асрамжийн төв нь 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд гэр оронгүй, эцэг эхийн анхаарал, халамж сул 100 гаруй хүүхдийг өсгөж хүмүүжүүлжээ. Тус төв олон улсын байгууллагын тусламжаар нээгдсэн, орон нутгаас ямар нэгэн санхүүжилт, дэмжлэг авдаггүй байгууллага юм.  Одоогоор Анна хоум-д 22 хүүхэд амьдарч байгаа аж.  Гал гарах үеэр 13 хүүхэд багшийн хамт байсан бөгөөд азаар гэмтэж бэртээгүй байна.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*