Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хурдан морь унах хүүхдийн насны доод хязгаарыг нэмэгдүүлж, морь дагах автомашины тоог хязгаарлана

Хоёр сарын дараа монгол түмний баяр цэнгэлийн манлай Үндэсний их баяр наадам болно. Энэ жилийн наадмын өмнө УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан байна. Хуульд хурдан морины уралдаантай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Хурдан морь унах хүүхдийн насны доод хязгаар 7 нас байсныг 8 нас болгож нэмэгдүүлэх, хурдан морины уралдааныг есөөс илүү машин дагахыг хориглох заалт оруулсан байна. “Хурдан морины уралдааны хажуугаар машины уралдаан болж байгаа мэт замбараагүй байдал үүсдэг”, “Олон машин уралдаан дагасантай холбоотойгоор тоос их босдог” гэх мэт шүүмжлэл их гардаг. Тиймээс ийнхүү хурдан морины уралдааныг дагах машины тоог цөөлөх нь зүйтэй гэж үзжээ.

Мөн жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох заалт нэмэхээр хуулийн төсөлдөө тусгажээ. Гэхдээ зөвхөн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-нд хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон насны ангиллаар зохион байгуулахыг зөвшөөрөх юм байна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан 14 буюу түүнээс дээш насны хүүхдээр унуулахыг зөвшөөрөх ажээ.

Түүнчлэн Улсын алдарт болон тод манлай уяач цолны босго үзүүлэлтийг нэмэгдүүлэх, хурдан морийг наадамд уралдуулахдаа сэрвээний өндрийг үндэслэн бүртгэх зэрэг асуудлыг тусгасан байна.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Энэ аймаг чинь хэдэн ченж болсон болоогүй уяачдаар дүүрлээ энэ малнуудаа сонгохоо больмоор бнаа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*