Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Татвар төлөгчдийн өдрүүд-2019 арга хэмжээ Хэрлэн сумын 7-р багт үргэлжиллээ

Хэрлэн сумын 7-р багийн нутаг дэвсгэрт “Татвар нэг өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Хэрлэн сумын 7-р багийн ажлын алба болон Дээшлэх нар ХХК-тай хамтран “Татвар нэг өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн хүрээнд тус багийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэд, бизнес эрхлэгч 100 гаруй татвар төлөгчдөд татварын хууль тогтоомж, нэхэмжлэлд суурилсан татварын удирдлагын нэгдсэн системийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдийг e-barimt.mn-д шинээр бүртгэн, нууц үг сэргээр үйлчилгээг үзүүллээ.
Татвар төлөгчдийн дунд дартс, сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж амжилттай оролцсон иргэдийг урамшууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон иргэд болон хамтран зохион байгуулсан Хэрлэн сумын 7-р багийн ажлын алба, Дээшлэх нар ХХК-ийн хамт олонд ажлын амжилт хүсье.

Дорнод аймгийн Татварын хэлтэс

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*