Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Маргаашаас Дорнодын ихэнх нутгаар хур тунадас орно

5 ДУГААР САРЫН 09-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Дорнод аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10м/с, өдөртөө зарим нутгаар 12-14м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Чойбалсан хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10м/с. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 10-наас 05 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дорнод аймгийн нутгаар: 9-ны шөнө нутгийн баруун хойд хэсгээр 11, 12-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос 7-12м/с. Зарим нутгаар 13-15м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд шөнөдөө -1..+4 градус, өдөртөө 11, 12-нд 5-10 градус, бусад хугацаанд 11-16 градус дулаан байна.

2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Агaaрын темперaтурын сарын дундаж нь бүх нутгаар 8-14 градус дулаан байх бүх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй (1 дүгээр зураг).

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх ба ялангуяа гуравдугаар арав хоногийн эхээр 25-30 градус хүрч дулаарах төлөвтэй.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*