Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Буриад бөхийн барилдаан болно

Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профeссор, Монгол Улсын начин, Дорнод аймгийн Цагаан – Овоо сумын уугуул Галсанжамцын Пүрэв – Очирын нэрэмжит, Улсын аварга шалгаруулах Буриад бөхийн барилдаан болно.

Г.Пүрэв – Очир багш маань гавъяаныхаа амралтыг эдэлж байгаа хэдий ч өөрийн дундаршгүй хүч хөдөлмөрөө Дорнод нутагт зонхилон амьдардаг Барга, Буриад, Үзэмчин угсаатны бөхийн барилдааны соёлыг хөгжүүлэхийн төлөө  зарцуулж, сүүлийн 10 гаруй жил олон ажил санаачлан хийж байна.

Тухайлбал, Дорнод Монголын бөхийн соёлын наадам, 4 угсаатны бөхийн барилдаан, Буриад бөхийн наадмыг Дорнод аймгийн сумдууд болон Чойбалсан хотод удаа дараалан зохион байгуулахын сацуу өөр аймаг хотод мөн зохион байгуулдаг юм.

Түүнчлэн бөхийн спортын түүхийн олон ном бүтээлийг туурвисаар байна.

Тэрээр ид залуу, идэр насандаа Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын Биeийн тамир, спортын газрын дарга, Сүлд спорт хорооны даргын албыг хашиж дэлхийн аварга олон бөхчүүдийг бэлтгэхийн зэрэгцээ Биeийн тамир, спортын тухай хуулийг боловсруулж, УИХ -аар батлуулж спортын салбарыг хуультай болгосон гавъяатай хүн юм.

Эдүгээ түүний санаачилсан Угсаатны бөхийн наадмыг Улсын аваргын тэмцээн болгон түүний төрсөн нутаг Цагаан – Овоо суманд нь 2019.06.07 – 09 -ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*