Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод аймгийн бахархалт шувуу аль нь вэ?

Дэлхийн цөөнгүй улс өөрийн орны бэлэг тэмдэг болсон Үндэсний бахархалт шувуутай байдаг. Мөн зарим муж, хотууд өөрсдийн онцлогийг илэрхийлэх бахархалт шувуугаа сонгож, зарладаг. Ингэснээр тухайн шувуугаа хамгаалахаас гадна аялал жуулчлалаа хөгжүүлж, иргэдийнхээ байгаль хамгаалах сэтгэлгээг нэмэгдүүлдэг.

Харин Монгол Улс 2012 онд “Идлэг шонхор” шувууг өөрийн “Үндэсний бахархалт шувуу”-гаар зарлаж, үндэсний бахархалт шувуутай 88 дахь орон болсон. Тэгвэл Дорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласантай уялдуулан Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын шувуу хамгаалах төв хамтран тус аймгийг бахархалт шувуутай болгох уриалга гаргажээ.

Түүнчлэн Дорнод аймгийн бахархалт шувуу болох боломжтой шувуудыг нягтлан үзэж, зургаан зүйлийн шувууны дунд санал хураалт явуулж байгаа аж. Тус санал асуулга нэг сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд.

Хулгар гуйвангаХулгар гуйванга
Хошуу галууХошуу галуу
Цэн тогорууЦэн тогоруу
Хээрийн бүргэдХээрийн бүргэд
Монгол болжморМонгол болжмор
Азийн цууцилАзийн цууцил
Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Тунгалаг гуай өгүүлрүүн:

    Хошуу галуу

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    шувуу мувуу гэж элийрч суухын оронд ганц хүг ч гэсэн ажилтай болго л доо

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*