Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Халхын голын ялалтын 80 жилийн ойн нээлт боллоо

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн нээлтийн үйл ажиллагааг Дорнод аймагт өнөөдөр зохион байгуулж байна.

Тус арга хэмжээ “Монгол дайчдын хөшөөн”-д цэцэг өргөх үйл ажиллагаагаар эхэлжээ. Цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халхголын ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга Ш.Ёл, Засаг даргын орлогч Ч.Ганбат болон агентлаг, хэлтэс, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд, ахмад дайчид, иргэд цэцэг өргөх үйл ажиллагаанд оролцсон байна.
Монгол дайчдын энэхүү сүрлэг хөшөөг Зөвлөлт, Монголын дайчид 1939 онд Халхголын хэсэгт Японы түрэмгийлэгчдийг бут цохисон түүхэн Ялалтын 50 жилийн ойд зориулан 1989 оны 7 дугаар сард босгосон түүхтэй юм. Мөн өнөөдөр Халхын голын дайнд сайн дураараа оролцсон Дорнод аймгийн Баяндун сумын 16 бүсгүйн ар гэрийнхэн, үр хүүхдүүд нь хүндэтгэлийн жагсаалд оролцжээ.

Халхын голын ялалтын 80 жилийн ойн нээлт боллоо

Халхын голын ялалтын 80 жилийн ойн нээлт боллоо

Халхын голын ялалтын 80 жилийн ойн нээлт боллоо

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*