Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Дорнод аймгийн дөрвөн уул овоо, таван гол мөрнийг аймгийн тахилгатай болгоод байна

Дорнод аймагт уламжлал болгон явагддаг Хан-Уулын тахилга  Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн гуравны өдөр буюу Аргын тооллын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр болох юм.

Бидний өвөг дээдэс эрт үеэсээ өнөөг хүртэл уул овоо, гол мөрнөө тахин шүтэж ирсэн уламжлалтай бөгөөд энэхүү зан үйлээрээ дамжуулан ард иргэд, хүүхэд залуус, ирээдүй хойч үедээ байгаль эхээ хайрлан дээдэлж байхын ач холбогдолыг таниулах боловсролыг олгодог билээ.

Энэ хүрээнд Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас өмнөх оноос эхлэн дөрвөн уул овоо, таван гол мөрнийг Аймгийн тахилгатай болгон дээдэлж, тахиж тайн хүндэтгэх аж.

Монгол улсын Үндсэн хуульд төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ хэмээн заасны дагуу төр, шашны байгууллага хамтран уул овоо, гол мөрнөө тахина хэмээн мэдэгдлээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*