Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Цэрэгт татагдсан залуусыг үдэн гаргалаа

Цэргийн албанд татагдсан залуусыг аймгийн удирдлагууд үдэн гаргах ажиллагаа Тусгаар тогтнолын талбайд өчигдѳр боллоо. Эрт үеэс цэргийн албанд мордож буй хөвгүүдээ гаргаж өгөхөөр хотол даяараа хөл хөөрцөг болдог байсан өвөг дээдсийн уламжлалтай билээ. Иймээс энэ уламжлалыг сэргээн манай аймаг 2017 оноос эхлэн цэрэгт үдэн гаргах, угтан авах ёслолын арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Уламжлал болгон зохион байгуулах тус арга хэмжээнд Дорнод аймгийн Батлан хамгаалах газрын дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн цэрэг татлагын товчоо, аймгийн Цэргийн штабын дарга дэд хурандаа О.Ганзориг болон Хэрлэн сумын ЗДТГ, 14 сумын цэрэг татлагын товчооны дарга нар болон энэ оны нэгдүгээр ээлжээр цэрэгт татагдаж байгаа залуусын гэр бүлийнхэн оролцож аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид цэрэг, эх орны сэдэвтэй уран бүтээлээр ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм. Цэргийн албанд татагдсан залуус Дорнод аймгийн туганд хүндэтгэл үзүүлж, урлаг, спортын амжилт гаргасан залууст аймгийн Засаг дарга гарын бэлэг гардууллаа.

Энэ удаагийн хугацаат цэргийн албанд 14 сумаас 18-25 насны залуус хамрагдаж, тэнцэж татагдсан залуус Улаанбаатар хотын цэргийн хүрээний анги салбар, Сүхбаатар аймгийн зэвсэгт хүчний 338-р анги, Эрдэнэцагаан сумын хилийн 0146 дугаар анги нэгтгэлүүдэд хуваарилагдсан юм.

Цэрэг татлагын явцын ирц оролцоо өмнөх жилүүдийнхээс өссөн үзүүлэлттэй, бие бялдрын ерөнхий хөгжил сайжирсан талаар цэрэг татлагын товчооноос мэдээлэл хүргэж байлаа.
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*