Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Чойбалсан хотод газар чичирхийлэв

Ѳчигдѳр орой 19.13 цаг, 19.30 цагийн орчимд Дорнод аймгийн төвд хоёр удаагийн давтамжтай газрын чичирхийлэл мэдрэгджээ.

Тус аймгийн төвийн урд хэсэг буюу Хэрлэн гол дагуух зарим орон сууцны байр, зүүн тийшээ “Сүхжин” хороолол, баруун зүгт Хөгжимт драмын театрын ойролцоох айлууд, төвд ойр байрлалтай орон сууцны айлуудын буйдан, ширээ гулсах, гэрлэн бүрхүүл савлах зэргээр мэдрэгдсэн байна. Одоогоор Онцгой байдлын газраас дуудлага өгсөн газруудад ажиглалт хийж байна гэж эх сурвалж мэдээллээ.

Мөн 19 цаг 12 минут 02 секундэд Дорнод аймгийн Матад сумаас урагш 59 км-т хүчтэй газар хөдлөлт болсон гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

 

Дорнод Монцамэ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*